Компьютерийн бүтэц
Микрокомпьютер нь ассемблер хэл ба компьютерийн бүтцийг судлах хэрэглэгчийн орчинг хангана. Ассемблер хэл нь үйлдлийн системээр нууцлагддаг командууд хандах боломжийг хэрэглэгчид олгоно.
Компьютер нь үндсэн 3 зүйлсээс бүрдэнэ.
- Микропроцессор (CPU-central processing unit гэж бас хэлдэг) ба системийн хэсэг, эх хавтан, тэжээл зэрэг орно.
- Санах ой: тогтмол болон шуурхай ойнууд
- Оролт гаралтын систем: Гар (keyboard), Дэлгэц (monitor), Дискний төхөөрөмжүүд, хулгана, принтерь сканнер гэх мэт.
Эдгээр нь хоорондоо түгээгүүрийн системээр холбогддог. Түгээгүүр(bus) гэдэг нь тоон өгөгдөл дамжуулдаг зэрэгцээ шугамуудын багц юм.
3 төрлийн түгээгүүр байна.
- Хаягийн түгээгүүр (address bus): A0-A15 байдлаар бичигдэнэ. Санах ой ба оролт гаралтын төхөөрөмжүүдийг хаяглахад хэрэглэгдэнэ. Тухайн нэг 2-тын тоон хаяг нь санах ой буюу оролт гаралтын төхөөрөмжийн тодорхой нэг хаягийг заана. Энэ нь нэг чиглэлтэй, процессорын гаралтын шугам байдаг.
- Өгөгдлийн түгээгүүр (data bus): D0-D7 байдлаар тэмдэглэх ба өгөгдлийн шугаман өргөнөөр нь микропроцессорыг хэдэн битийн микропроцессор гэдгийг нь тодорхойлдог. Мэдээллийг санах ой ба оролт гаралтын төхөөрөмжүүд рүү дамжуулах эсвэл эдгээрээс зөөхөд хэрэглэнэ. Ө.х 2 чиглэлтэй гэсэн үг.
- Удирдлагын түгээгүүр (control bus): Санах ой ба оролт гаралтын системүүдийг удирдахад хэрэглэнэ. Энэ түгээгүүр нь RD-өгөгдлийг процессорт уншиж авах, WR-процессороос өгөгдлийг бичих IO/-M-оролт гаралтын төхөөрөмж эсвэл санах ойтой ажиллахаа сонгох гэсэн үндсэн сигналуудтай. Дээрх гаралтын шугамуудаас гадна гадаад төхөөрөмжөөс хариу сигнал ирүүлэх боломжтой тул мөн оролтын шугамууд байж болно. Иймд 2 чиглэлтэй байна.
Эх сурвалж: IBM PC ассемблерийн хэл Э.Мажигсүрэн